даль жигүүр

2015-12-23

Шүлэг

         Алтай нутгаа санахуй
 Санан санан зорьж очиход
Салхиараа тэвэрч угтдаг Алтай минь
Бодон бодод сүсэглэхэд минь
Бороо болон над  дээрээ асгардаг атираат уулс 
Сунан сунасаар тэртээд сүндэрлээд
Сүү болог тэндээ мөнхөрсөн хайрхад  минь
Он жилийн гоёл зун авхай айлчилхад нутаг минь
Онгон дагшин бүхнээ дэлгэн нялхарч
Олон зуугаар жуулчдыг хуйлруулдаг 
Омголон баатарлаг  өвгөдийн минь өлгий тэрээ
Сэвэр сэвэр үлээх салхины илбээнд  өмөг болон өөрөө элэгдээд
Сэвлэг даахийг минь ургатал мөлхүүлж өсгөсөн дэнжүүд
Будран хаялах цасан ширхгийн тоогоор нас нэмж
Буцаж одох хүний орчлонгийн жамаар
Бууралтаж тэндээ өвгөрсөн уулс минь
Өтөг бууц аргалын улбар илчинд болсон
Өег шаргал эмээгийн зутан даанчиг нүнжигтэйсэн
Өөдөсхөн миний хөхөж өссөн сүүлний тасархай 
Өвөөгийн минь  гэрийн тулганы хүйд шингээ бизээ
Хотол түмэн хишгийн хүртэж бас ундалдаг
Хурган , Хотон, Хар нуур минь савандаа цалгиж хэвтээдээ
Хурмастын сүрлэг хүдэр савдагтай
Хос шувууд үүрээ засдаг диваажин нь тэрээ
Тольтортлоо долоож мөлийлгөсөн ховд хатан ижийн  минь мөлгөр чулууд
Томоогүй балчир насандаа тоолгүй өмхөлж явсан газрын шим хөрсөнд тань
Тоонот гэрээ барьж тоглож өссөн буйранд
Тун чиг жаргалтай дэгдээхий насаа би  эдэнтэй цул  элээсэн
Саалийн цагаас урьтаж дэнжийн цаанаас  цухуйсан эхийгээ харчихаад
Сум шиг хурдалдаг сарлагийн оодгор туглуудруу  чулуу нүүлгэн  харайлгахад  минь
Эвий  хөөрхийс хөхөг гэсэн аятай албаар намайг бүдрүүлж
Эмээд минь загнуулдаг байсан эгц өндөр довнууд минь
Урьд шөнө нутаг таныгаа би зүүдэлж хонолоо 
Учиргүй их санасных бизээ сэрэнгүүтээ зүүд байсныг мэдээд гомдов
Санаашран гадагш уулс огт оргүй үзэгдэх тэртээх хязгаарыг ажив
Итгэмээргүй юм,  яг л тэнгэр миний нутгийн тэнгэр шиг
Тийм тунгалаг, тийм тэнүүхэнээр наран ижийтэй ханьсан намайг аргадан мишээнэ.......... Ц.Мөнхжин 2015.10.23



Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
. Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 9 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүний орчлон өргөн уудам хүн гээч өчүүхэн тоосонцорын төдий боловчиг өөрийн гэсэн агуу ертөнцөд түүхээ бичээд буцдаг жамтай. Тэрхүү орон зайд амьдралаа өрнөөж өөрийн түүхээ хэрхэн тод эсвэл бүдэг бичих ахархан ч гэлээ энэ амьдралаа утга учиртай бусдад нөлөөлж эсвэл хэнд ч онц биш өнгөрөөх нь зэрэг нь бид өөрсдийн даль жигүүрээ хэрхэн залахаас шалтгаална. Алсын алсад дүүлэн нисэх даль жигүүрээ ургуулж хүсэл мөрөөдлөө хүрэх, хэцүү бүхэнийг даван туулах аз жаргал баяр хөөрийг минь хуваалцаж үргэлж дэргэд минь байх миний хөтөч миний Даль Жигүүр.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. huselmorooliinezen
. Монголын Оюутны холбоо
. Шилдэг нийтлэлчидийн клуб
. TEDxUlaanbaatar
. Батчулуун
. Блог.Гого.Мн
. Зориг Сан

Найзууд

. xvv



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax