даль жигүүр

2016-04-29

Фельетон-Улс төрийн шог

Ангилал: бусад
  Гавьяат улс төрчийн шагнал байдагсан бол гагцхүү тэдэндээ өгмөөр>>

Манай төрийн түшээд шиг улс орноо хөгжүүлэхээр ухаан бодлоо уралдуулан тууштайшударга хөдөлмөрлөцгөөдөг улс төрчид тун ховор доо. Аргагүй шүү дээ арван гуравдугаар зуунд дэлхийд сүр хүчээ таниулаад авсан өвөг дээдсийнхээ шийрийг тэд ингэж хатаахаас өөр яах билээ дээ. Алгын чинээхэн улсынхаа шагайн чинээхэн баялгийг алалцалгүй, эв найрамдалтайгаар хуваан хүртдэг, ард түмнээ энэрэн тэтгэдэг ганхашгүй бат хос багана болсон хоёр намаар төрийн жолоогоо тууштай атгуулдаг бид мөн ч үнэнч ард түмэн билээ. Оготны хамраас цус гаргалгүй байгуулсан ардчиллаа оновтой мэргэн, нээлттэй бодлогын үр дүнд өдгөө 26 жилийн дотор ер бусын хөгжингүй Азийн Чоно” улс болгосон тэдний бахдам алдрыг гадна, дотны телевизээр шагшин байна. Сувгаа сольтол хаврын ээлжит чуулган эхэлсэн бололтой гишүүд ордондоо залран буйг шууд дамжуулж байна. Удалгүй Дэмбэрэл гишүүн Би угаасаа хоцордгийн гэсээр уужуу алхлан орж ирэхэд, тэнхмийн зүүн захаас Баянсэлэнгэ гишүүн баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаярт Тэргүүний барилгачин шагнал өгнө хэмээн даапаалан сууна. Хиншүү Ганбаа тэнд Лондонд 8 жил, 2 их сургууль төгссөнөө бишүүрхэн, төгссөн сургууль бус төрөлх чанар, түмнээ гэсэн сэтгэлээ бахархан ярихад өөдөөс нь Тилейхан гишүүн нутаг нугаа гэсэн агуу их сэтгэлээ илэрхийлж элсэлтийн шалгалтын өмнөх монгол хэлний шалгалтыг эсэргүүцэн яндагдана. Тээр урд захаас Бетон Ганбаа Баянхонгор явж өөрийн зурагтай дөчийн бетоноо тараахаар автобусандаа яаран гарч одоход араас нь Фортуна Батбаяр <<Өр гэдэг үгийг өглөгөөр солих хэрэгтэй>> хэмээн Гандан орж өрнөөс салгах ном хуруулж,ард түмнээ аварна гэлээ. Харин Уянга гишүүн : <<Ерөнхий сайдааөөрт чинь хэлж үг авахгүй болохоор чинь  ээж, аавд  чинь хэллээ>> хэмээн үглэхэд, Баярцогт ах маань гэнэт  чанга орилон долоовор хуруугаа гозойлгон босч ирснээ: << Ёоонк санахгүй будлиж байсан сая доллараа Швейцарийн хөгжлийн банканд оффшордчихсон байна шүү дээ>> гэтэл танхим дах бүх гишүүд Панам дах оффшор дансаа санацгаасан бололтой шаагилдсаар эфир тасрав. Энэ бол орой болгон саарал ордноос ард түмэндээ барьдаг Сюрприз. Эдгээрээс үзэхэд манай хана хэрэм болсон нөмөр нөөлөгтэй эрхмүүдийг удаа дараалан сонгогддог нь дараах хийж бүтээсэн гавьяатай нь холбоотой бизээ. Цөөн хэдэн ард иргэдээ хар бор ажил хийлгэж зовоохгүй гэсэндээ урдаас вагон, вагоноор ажилчид урьж авч ирж худаг, жорлон ухаж цэвэрлэх, барилга, зам барих бүр цаашлаад Монголын хүн амын өсөлтөд бодитой хувь нэмэр оруулдаг тэднийгээ орон байраар хангаж цалин мөнгөөр гомдоодоггүй өгөөмөр сэтгэлийг нь биширмээр. Авилга, татвараас зугтаасан хэрэгт гүтгэгдсэн ард иргэдээ үе үе харгалзан үзэж өршөөнө. Түүнчлэн нийслэл дэх олон мянган иргэдээ аз жаргалтай, баяр хөөртэй амьдруулах үүднээс <<гарцаар ядрангуй гарч болохгүй>> гэдэг хууль баталсан нь бүр ч оновчтой болсон ба энэ хууль хэрэгжиж бид үнэхээр аз жаргалтай амьдарч байгааг дурдах нь зүйтэй. ААН тийм манай улсад дөрвөн жилд нэг удаа од эрхсийн барилдаанаар  хайрын жил тохиодог ба төрийн түшээд маань ард иргэддээ хайраа илчлэн тэднийгээ маш ихээр баярлуулж өдөр шөнөгүй цэнхэр зурагт, цэцэн жиргээ, нүүр ном, нийгмийн сүлжээгээр үзэгддэг юм. Бүр завтай нь өөрсдөө ирж уулздаг. Дээр дурдсан бүх сайхан ололтыг авч үзвэл дэлхий хамгийн, хамгийн өгөөмөр, шударга, чинээлэг, тууштай, туршлагатай улс төрчдийн номинацад нэр дэвшихээр манай их хурлын гишүүд зэхэн буйг салбарын мэргэжилтнүүд онцоллоо. АЯА гавьяат улс төрчийн шагнал байдагсан бол гагцхүү тэднийхээ энгэрийг цоолон мялаамаар...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
. Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 6 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүний орчлон өргөн уудам хүн гээч өчүүхэн тоосонцорын төдий боловчиг өөрийн гэсэн агуу ертөнцөд түүхээ бичээд буцдаг жамтай. Тэрхүү орон зайд амьдралаа өрнөөж өөрийн түүхээ хэрхэн тод эсвэл бүдэг бичих ахархан ч гэлээ энэ амьдралаа утга учиртай бусдад нөлөөлж эсвэл хэнд ч онц биш өнгөрөөх нь зэрэг нь бид өөрсдийн даль жигүүрээ хэрхэн залахаас шалтгаална. Алсын алсад дүүлэн нисэх даль жигүүрээ ургуулж хүсэл мөрөөдлөө хүрэх, хэцүү бүхэнийг даван туулах аз жаргал баяр хөөрийг минь хуваалцаж үргэлж дэргэд минь байх миний хөтөч миний Даль Жигүүр.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. huselmorooliinezen
. Монголын Оюутны холбоо
. Шилдэг нийтлэлчидийн клуб
. TEDxUlaanbaatar
. Батчулуун
. Блог.Гого.Мн
. Зориг Сан

Найзууд

. xvv



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax