Ер нь хайрын тухай бичиж үзнээ
Хорвоо ертөнц, хүний амьдрал хайран дээр тогтдог гэж бид ярьдаг. Яг үнэндээ таталцлын хүчээр дэлхий бөмбөрцөгөө эргэж, хүн бид хөл дээрээ тогтдог юм байгаа биздээ. Ооё ккк за тоглосон юмаа. Хайр гэж юу билээ? Өсч торнихын хэрээр энэ тухай ойлголт хүрээгээ тэлэн, хайрын тухай сэдэв мөнхөртлөө яригдаж, түүнийг илэрхийлсэн кино, зохиол, жүжиг олон зууны турш бичигдсээр, гоёор дүрслэгдсээр...Сүүлийн үед өсвөр үеийнхний дунд ийм л нийтлэг дүр төрх, ойлголтыг бий болгожээ. Хайр гэж юу болохыг ухаанаа алдтлаа хэн нэгэнд дурлах, түүний төлөө цаг хугацаа, бүхнээ зориулах, түүнд таалагдахын тулд өөрчлөгдөх, ямар байх ёстой вэ гэвэл өндөр, гуалиг, дур булаам төрхийн цуглуулга. Гэхдээ хайр хаа сайгүй. Өөр ямар нэгэн хэлбэр дүрс болон илэрхийлэгдэж оршсоор л байдаг аж. Хаана ч та хайрлуулж, хайрлах боломжтой. Заримдаа би сургуульруугаа явах замдаа, зам дагуух модод хайр түгээн найгаж байхыг мэдэрдэг. Шаргалтахын цагт модод хаа сайгүй навчсаар уйлан хүмүүст хайр зарладгийг би мэднэ. Наран улбартан мандан илчээрээ хүн төрөлхтөн хайрлан энхрийлдгийг би анзаардаг. Саран авхай шөнийг гийгүүлж, одод огторгуйд залран хайр болон гялтганадгийг ч бас андахгүй.... Бидний насан дээр романтик кино, зохиолд автан тийм хэн нэгэнгүй бол амьдралаа, өөрийгөө бүрэн бүтэн гэж мэдэрдэггүй. Бидэнд хайртай хүн байлаа ч үгүй ч бид бүрэн бүтэн оршихуй. Хэрэв өөрийгөө хэн нэгэнээр дутаж байна хэмээн мэдэрвэл өөрийгөө бүтэн болгох шинэ хобби, шинэ зүйлийг олж аваарай найз минь. Хүссэн маань санаснаар болох нь ихэнхдээ цөөн. Сайн хүн чинь өөр хэн нэгэнд хайртай, чамд сайн хүн өөрт чинь таалагддаггүй тохиол бас байнаа байна ккк. Хэндч юм бүү мэд хайрын мөрт тэрлэн суухдаа, тэр сайхан үгс, цаг хугацааг өөртөө зориулж, өөрөөсөө хайрыг эхлээгүй гэнэн нас. Гэр бүлээрээ ээжийнхээ хийсэн хоолыг амтархан зооглох, дүү минь залгаад эрхлэх,сайн найзтайгаа шөнөжингөө юм ярьж хонох ,магадгүй хайртай хүн маань надад талтай байх. Тиймээ хайр өөрөөсөө эхэлдэг. Ямар ч хэлбэр дүрстэй, хаана ч байж болох юм. Хүмүүсийн нүглийг үүрч тэдний өмнөөс егүүтгэгдсэн гэгддэг Есүс Христ-д би талархахгүй, хорвоогийн мөнх бус шинжийг таньж, бүхнээс татгалзан мөнхрөн амирлагч төрхийг олсон Будда Сидхартад ч би талархахгүй. Гагцхүү энэ ертөнцөд эрүүл саруул төрүүлж өсгөсөн ээж, аав, эмээ, өвөөдөө талархдаг. Өндөр биш ч боломжийн нуруутай, хөөрхөн биш ч согоггүй төрсөн өөрийгөө л хайрлъя дөө яршиг хха. Тансаглуулж, хүссэн болгоныг минь авч өгч, бренд өмсүүлээгүй ч арван жилд дажгүй сургуульд сургаж, дээд боловсрол эзэмшүүлхээр бүхнээ зориулж буй эцэг, эхийн минь сэтгэл тэр бол агуу хайр. Үүнийг мэдэрч сургуулийнхаа №1 оюутан биш ч үүргээ ухамсарлан хичээж, өөрийгөө дайчилж чаддаг өөрийгөө хайрлая J