даль жигүүр

2016-09-20

Намрын хөнгөн гуниг

Ангилал: Бодрол
   Намрын хөнгөн гуниг

Модны навчис сэрчигнэн газар унах нь сэтгэлийн гунигийг хөндөж тэртээд алсарч мартагдсан дурсамжийг сануулна.Сурагчийн цүнхээ үүрээд сэмхэн бишүүрхэлтэй сургууль руугаа алхаж байсан мөч саяхан мэт. Гэрээсээ холдон явахын эгшинд хатаагүй нулимсаа гэрийнхэнээсээ нуухдаа холын холд тэмүүлсэн хүслээ гэгээн мөрөөдөлтэйгээ сүлэн санаашрах мэт.Одож буй зуны дэлгэр цаг ирж буй хахир цагийн сүлэлдээнд  ааш нэг л тогтворгүй,юуг ч юм хүлээх мэт.Омголон залуу аагирхуу нас, хат суух идэр насны сүлэлдээнд сэтгэл нэг л гэгэлзэнгүй юу г юм дурсах мэт.Өдөртөө шатаж үдэштээ сэрүүцэх нарны илч өнгөт хорвоогийн жаргал зовлонг бидэнд сануулж учирлана. Голын ус мэт урсах өдрүүд хаяадаа гуниглах гунигийн сүлэлдээнд бодол нэг л санаашрангуй юуг ч юм ухаарах мэт.Өчигдөр байж байгаад өнөөдөр байхгүй болчихсон дотно нэгнийг төлөөлөх харуусал,модноос газар унах навчис мэт.            

download
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
. Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 3 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүний орчлон өргөн уудам хүн гээч өчүүхэн тоосонцорын төдий боловчиг өөрийн гэсэн агуу ертөнцөд түүхээ бичээд буцдаг жамтай. Тэрхүү орон зайд амьдралаа өрнөөж өөрийн түүхээ хэрхэн тод эсвэл бүдэг бичих ахархан ч гэлээ энэ амьдралаа утга учиртай бусдад нөлөөлж эсвэл хэнд ч онц биш өнгөрөөх нь зэрэг нь бид өөрсдийн даль жигүүрээ хэрхэн залахаас шалтгаална. Алсын алсад дүүлэн нисэх даль жигүүрээ ургуулж хүсэл мөрөөдлөө хүрэх, хэцүү бүхэнийг даван туулах аз жаргал баяр хөөрийг минь хуваалцаж үргэлж дэргэд минь байх миний хөтөч миний Даль Жигүүр.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. huselmorooliinezen
. Монголын Оюутны холбоо
. Шилдэг нийтлэлчидийн клуб
. TEDxUlaanbaatar
. Батчулуун
. Блог.Гого.Мн
. Зориг Сан

Найзууд

. xvv



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax