даль жигүүр
2016-02-21
Оролцоо ба Манлайлал
Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой 7-р чуулганд өчигдөр оролцсон юм .Хүмүүсийн яриа хэлэлцүүлгээс өөрийн юу олж мэдсэнээ мөн хэрэгтэй гэж бодсон зөвлөмжүүдийг үеийн нөхдөдөө, оюутан залуустай хуваалцмаар санагдаад сийрүүллээ. Чуулганы маань сэдэв Залуу эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн оролцоо ба манлайл байсан юм үеийн олон нөхдөө хамруулж уриалмаар санагдаад "оюутан залуусын иргэний нийгмийн оролцоо ба манлайл" гээд аваад хаячихъя . Залхууралгүй уншихыг хүсэж байна найзуудаа... 1) * Манлайл гэж юу вэ? Манлайлагч гэж хэн бэ? Манлайлал бол ямагт бусдынхаа өмнө алхах, олон хүнийг удирдах, №1 т байх, лидер байхыг хэлэх үү? #Үгүй...Манлайл бол хувь хүний тоглолт биш, өөрөө өөртөө итгэх итгэл, хамтын ажиллагаа, иргэний нийгмийн идэвхтэй оролцоо, бусдыгаа хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах, зөв зүйлд уриалан дуудах, үлгэр дууриалал болж нөлөөлөх чадварыг хэлдэг байх нь. * Манлайлагч гэж хэн бэ? Маш олон хүнийг удирддаг, бусдаасаа илүү эрх мэдэлтэй,тэднээс давуу статустай, өв тэгш төгс удирдагчыг хэлэх үү? #Үгүй....Манлайлагч бол өөрөө өөрийгөө ялан дийлж өөрчилж чаддаг, бусдыгаа хүлээн зөвшөөдөг ө шүүмжлэлтэй хандаж чаддаг, бусад манлайлагчийг төрүүлж чаддаг, тэглээ гээд хамраа сөхдөггүй , бусдын хүчинд манлайлагч болсноо мэддэг, бусдынхаа төлөө дуугарч, оролцдог, " бусдын" л адил нэгэн байдаг. Та манлайлагч мөн үү? Эдгээрийн бүгд биш ч зарим шинж нь надад байгаа болхоор би манлайлагч. 2) #Оролцоо... Оюутан залуус бид одоо л оролцохгүй бол ирээдүйд манлайлагч болж чадахгүй.. Бид бүхний оролцоо бидний ирээдүйг шийднэ. Юун оролцоо вэ гэж үү?? Юун түрүүнд гэр бүлийн оролцоо, анги хамт олны оролцо хичээлийн оролцоо.Өөрсдийнхөөө төлөө өөр хэн нэгнээр шийдвэр гаргуулахгүй байх, Хөндлөнгийн хүн болж үлдэхгүй байх, өөрийн үзэл бодол дуу хоолойгоо хаана ч чөлөөтэй илэрхийлж ичимхий бүрэг зангаа эвдэх хэрэгтэй юм байна шүү.. Өөрчлөлтийн төлөө өөрсдийн сайн сайхны төлөө бид өөрсдөө дуугарч оролцох ёстой өөр хэн ч биш. Юунд оролцох вэ гэж үү? Юу ч байж болно, иргэний нийгмийн байгууллагууд, янз бүрийн эрдэм шинжилгээний хурлууд, тэмцээн уралдаан, цаашлаад ул төрийн оролцоо болох СОНГУУЛЬ д оролцох хэрэгтэй. Өөрийнхөө эрхийн төлөө дуугарч оролцож,хамгаалж сурсан бол эрх нь зөрчигдөж буй найзынхаа бусдынхаа төлөө дуугарах нь дараагийн шатны манлайлал юм.а. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хэн нэгэн эрх нь зөрчигдөж нэгийнхээ төлөө, жендэрийн мэдрэмжгүй шоглоом зэргийг дуугүй өнгөрөөж болохгүй. Бид хэн нэгэнд маань тохиолдсон хүчирхийлэл, муу муухай зүйлсийг дуугүйөнгөрөөснөөр муухай хүмүүсийг даврааж байгаа юм Ирээдүйд оюуны болон эдийн засгийн хоосролд орохгүйн тулд оч шиг гялалзан насандаа их унтаж, их идэж ууж, их наргиж цэнгэлгүй, цагийг хий хоосон ямөрч үр өгөөжгүй өнгөрөөлгүй, сурах, бүтээхийн чин эрмэлзэлтэй байж. найзынхаа,нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө идэвх оролцоотой байсны үндсэн дээр маргааш яагаад нийгэм, ул төр ийм болчихов гэж зүхэхгүй энэ бидний оролцооны үр шим хэмээн бахархан суух болно. ...................."Сонсогдохын тулд одооноос дуугар .....................Манлайлахын тулд одооноос оролц" Мянган эрвээхийн дэвэлт салхийг үүсгэдгийн адил оюутан залуус бид нойрноосоо сэрж оролцоотой амьдарвал МОНГОЛЫН МАРГААШИЙГ ГЭРЭЛТҮҮЛНЭ.
|
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой. . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|