даль жигүүр

2017-05-13

МАРКО ПОЛО гий аялал номын тэмдэглэл

                   Марко Пологийн аялал номын тэмдэглэл

 Өрнийхөнд дорнын тухай инээдтэй, асар бүдүүлэг төсөөллийг нь эвдэж жинхэнэ ёсоор нь дорнын ертөнцийн анх удаа таниулсан хүн нь  Николо Пологийн хүү эрхэмсэг Марко Поло байжээ. Түүний таниулсан ертөнц өрнөдийнхний хувьд цоо шинэ ертөнц байжээ.Венеци хотын худалдаачин ах дүү Николо болон Маффелло нар өөрсдийн бараагаа борлуулахаар ашиг өндөртэй зах зээл хайж олохоор 1260 онд Константинполоос хүү Марко Пологоо  дагуулан гарчээ. Тухайн үед өрнөдийнхний түүхэнд өөр нэгэн ертөнцийг нээх том нээлт хийхийн эхлэл гэж мэдээгүй аж. Энэ аялал нь жирийн нэгэн наймааны аян байсан аж. Үнэтэй бараа таваар ачаалан Ижил мөрөн дээр орших Баруун Татаруудын эзэн Бэрх (Зүчийн хүү) хааны нийслэлийг зорин аялах жинчдийн даган гарах энэхүү аян нь маш ухаалаг бөгөөд ирээдүйтэй алхам болжээ. Энэ номонд Монголчуудын Татар хэмээсэн нь монголчуудын Татар аймгийн нэртэй адилхан санагдсанаас бус Библийн сударт чөтгөр шулмын дайчдыг “tartarus”  гэдгээс үүдэн  загалмайтнууд ийн нэрлэх болжээ хэмээн эрдэмтэд үздэг гэж орчуулагч өгүүлжээ. Исламын улс иргэдийн бүхэлд нь  Сарацин гэж нэрлэдэг ба монголын эзэнт гүрний харъя Ил хаадын улсыг Левант хэмээнэ. Харин Христийн шашинтнуудыг Загалмайтан хэмээгээд Буддын шашинтнууд болон Азийн шүтлэг бөө мөргөлтнүүдийг Idolaters (онго шүтлэгтэн) гэж нэрлэжээ. Цагаадай хаан Христийн шашны сахил хүртэж загалмайн шүтлэгтэн болжээ. Ах дүү Поло нар зорьсон газартаа хүрч, тавьсан зорилгоо амжилттай бүтээгээд нутаг буцах гэтэл 1262 онд  Бэрх хаан (Зүчийн хүү Алтан ордын хаан), Левантын хаан Хүлэг (Тулуйн хүү Левантын 1-р хаан) нарын хооронд дайн дэгдэж тэдний буцах замыг саатуулсан төдийгүй хэнд ч дийлддэггүй монголчуудын бат нягт нэгдэл задран ан цав сууж байжээ. Тэд дайны хөлөөс дайжин зугтаж, элдэв мөргөлдөөнд орооцолдохгүйн тулд тухайн үед төвийг сахиж байсан монголчуудын гуравдах эзэмшил улс болох урьд өмнө Латин хүн хөл тавьж үзээгүй Бухара хотод толгой хоргодоцгоожээ.

         

0767807c427a3afcoriginal

        Тэнд монгол хэл сурч, соёл иргэншил, ёс заншлыг судлан танилцсаар хэдэн жилийг өнгөрөөжээ. Энэ үед аз тохиож хорвоогийн бүр тартаруудын

 их эзэн Хубилай хааныг зорьж яваа Левантын хааны дипломат төлөөлөгчийн цувааныхан тэр хоёрыг хамт явахыг зөвш

өөрөн урьснаар тэд өмнө нь нэг ч европ хүн хөл тавьж үзээгүй алс холын Хятад орныг зорьжээ. Тэдний өгүүлснээр Хубилай хаан өөрийн хагас зэрлэг өвөг дээдсээс тэс өөр хүн байжээ. Тэр хятадын соёл иргэншлийн сайн сайхан дээжийг өөртөө шингээсэн хүнлэг энэрэнгүй Буддын гүн ухааныг мөрдөн дагадаг хээр талын нүүдэлчний энгийн бөгөөд шавхагдашгүй дайчин чанарын хадгалсан хаан байжээ. Их хаан Хубилай сүүлийн хэдэн зууны туршид Хятадын эзэн хааны  санаанд багтаж, зүүдэнд ороогүй ухааны ур сэтгэлийн тэнхээгээр Хятад орны төрийн жолоог залж явжээ. Алс баруун зүгээс ирсэн 2 зочныг найрсагаар хүлээн авч хүндэтгэн, тэдний ярьсан бүхнийг анхааралтай сонсож тунгаасны эцэст тэр хоёрыг  Ромын их хамбад хэл хүргэх тусгай урилгыг гардуулан буцаажээ. 
Тэрхүү урилга нь Загалмайн шашны номлол, долоон урлагийн зан бүхий төгс эзэмшсэн, танай шашны ид шид, хүчин чадлыг илтгэн үзүүлж чадах зуун санваартныг илгээн үү гэсэн байжээ.  Хааны санаа зорилго нь хийсэн хэлэлцээ нь ах дүү хоёртой энэ тэнцэх олон хүнийг ашиглах бодол ч байсан байж магад. Их хааны зорилго нь эцсийн дүндээ нэлээд хязгаарлагдмал үр дүнд хүрчээ. Ах дүү 2 Поло  1269 онд Латины загалмайтнуудын дорнод хязгаар болох Анкара хотод хүрэлцэн ирсэн нь цаг хугацааны хувьд нэлээд тохиромжгүй үе байжээ. Пап лам IV Клемент 1 жилийн өмнө өөд болсон ба Латин ертөнц оюун санааны удирдагчгүй, дахин сонгох үйл явц цаг үеийн байдлаас болж гацсанаас 3 жилийн дараа тэд Монголыг зорьдог... Үргэлжлэл бий



Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
. Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүний орчлон өргөн уудам хүн гээч өчүүхэн тоосонцорын төдий боловчиг өөрийн гэсэн агуу ертөнцөд түүхээ бичээд буцдаг жамтай. Тэрхүү орон зайд амьдралаа өрнөөж өөрийн түүхээ хэрхэн тод эсвэл бүдэг бичих ахархан ч гэлээ энэ амьдралаа утга учиртай бусдад нөлөөлж эсвэл хэнд ч онц биш өнгөрөөх нь зэрэг нь бид өөрсдийн даль жигүүрээ хэрхэн залахаас шалтгаална. Алсын алсад дүүлэн нисэх даль жигүүрээ ургуулж хүсэл мөрөөдлөө хүрэх, хэцүү бүхэнийг даван туулах аз жаргал баяр хөөрийг минь хуваалцаж үргэлж дэргэд минь байх миний хөтөч миний Даль Жигүүр.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. huselmorooliinezen
. Монголын Оюутны холбоо
. Шилдэг нийтлэлчидийн клуб
. TEDxUlaanbaatar
. Батчулуун
. Блог.Гого.Мн
. Зориг Сан

Найзууд

. xvv



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax