даль жигүүр

2016-05-23

ХӨРӨГ

Ангилал: бусад
 Зүрх сэтгэлийн боловсрол олгодог багш

Гэнэн томоогүй балчир насаа элээж, гэгэлгэн бадрангуй оюутан насанд хөл тавих энэ л он жилүүдэд хүүхдийн хүн болгож төлөвшүүлэхэд арван жилийн багшийн оролцоо чамлахааргүй их билээ. Тэгвэл Баян-Өлгий аймгаас төрөн гарсан   сэхээтнүүд, улсынхаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийн гарган амжилттай суралцаж, ажиллаж яваа олон  зуун урианхай, дөрвөд, тува, казак ястны хүүхдэд эрдэм боловсрол эзэмшүүлж  даль жигүүрийг ургуулсан  ясны эх оронч үзэлтэй тэр нэгэн багш МЗЭ-ийн гишүүнийг Алаг Морьт овогт Ванчиингийн Суранхүү гэдэг билээ. Тэрээр Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд мэндэлсэн  ба өдгөө 60 хол давахдаа багш  хэмээх энэ хүндтэй албыг дөчөөд жил ганхуулахгүй хашсаар ирсэн. Баян-Өлгий аймгийн 2-р ахлах сургуульд  гуч гаруй  жил багшилж ардчилсан хөдөлгөөн өрнөсөн 90 оны дунд тус сургуулийн захирлын албыг  2 жил хааж байгаад 2008 онд гавьяаныхаа амралтад гарч тус аймаг дах Монгол-Туркийг хамтарсан сургуульд монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багшаар уригдан ажиллаж байгаа. Мэдэхгүй хүнд бол  бөх байсан юм боловуу хэмээн бодогдуулам өндөр нуруу, өргөн цээж,өдгөө 60 хол давсан гэхэд   үеийнхэн дундаас чийрэг биетэй, хөмсөгнийх нь хайш яаш ургасан өтгөн  үс болон   хуузных нь  сахал нь тас хар хэвээр. Хар, цэнхэр, саарал костюм тоостой орос гутал, оросын улаан мотоцикл багшийн маань имиж  байв. Суранхүү багшийг бид  СУ багш хэмээг хочилдог байв. Су багш маань туйлын эх орон ч үзэлтэй, эх хэлээрээ зөв ярьж бичихийн ухааныг монгол, казак олон ястны үрсэд  яс заадаг, жил болгон  монгол хэлний аймгийн олимпиадад түрүүлдэг зодог тайлдаггүй бөх билээ. Суранхүү багш хичээлээ их сонирхолтой заадаг, хэлдэг үгс иш татдаг жишээнүүд нь биднийг  уяраахдаа уйлуулж заримдаа уурлуурж шарыг маань гозойлгодогсон. Миний л мэдэхийн багш маань хэнтэй ч ам мурийдаггүй, юу ч болж байсан ганхашгүй бат хана хэрэм шиг ноён нуруутай, хүн бүхэнтэй ижил тэгш харьцдаг,  чинь сэтгэлээсээ хичээлээ заадаг эр хүн шиг эр хүн, эцэг шиг эцэг, багш шиг багш билээ. Суранхүү багш хичээлийг үргэлж амьдралтай холбон ярьдаг нь бидэнд маш том хат, уран зохиолоор дамжуулж зүрх сэтгэлийн боловсрол олгожээ.  Өөрөө ч бас их уян ижий ааваа, охин дүүгээ ярихаараа хоолой нь зангирч, амьдралын хатуу хүтүүг туулсан нүд нь чийгтэж ирдэгсэн. Түүний байнга хэлдэг үг нь уран зохиол та нарт зүрх сэтгэлийн боловсрол олгоно,хүн зүрх сэтгэлээрээ боловсорч байж хүн болдог. “Та нар мундаг математикч, бизнесмэн болох албагүй ч суусан газраасаа шороо асгаж босох овсгоотой л болоорой" гэдэгсэн. Та нар хэзээ л бол хэзээ гадаад хэлийг сурч болно гагцхүү одоо л эх хэлээрээ зөв бичиж, монгол бичгээрээ уншиж сурахгүй бол дахиад та нарт хэн ч заахгүй та нар ч сурна гэж байхгүй гэж хэлсэн нь юутай үнэн. Суранхүү багш залуудаа галтай цогтой, хээгүй боксын хорхойтон байснаа дурсан ярьдагсан. “10-р ангийн охин булаалдах зодоонд 6-р ангийн би тууж явлаа, үеийнхнээсээ том биетэй болохоор заримдаа нухуулж, хааяадаа нухаж явлаа одоо ч атлайн хөх саарал чоно болж өтөллөө” гэдэгсэн. Багш маань төдийлөн хатуу юм амсах дургүй нэгэн  тэрээр ярихдаа “шавь нар минь ирэхдээ дандаа хатуу юм барьж орж ирдэг. Би та нарт гэж захья багш чинь архичин биш, түүний оронд ном барьж ирвэл их баярлана” гэдгээс нь номын өтөл хорхойтон гэдгийн мэдэж болмоор. Санчигнд нь он цагийн хяруу унасан ч тэртээ залуу үеийнх шигээ гялалзаж явна. Цагаахан цаас шиг цэвэр тунгалаг сэтгэлтэй хүүхдийн хайр итгэл хүндэтгэлийг дунд багш маань аанай л залуугаараа. Суранхүү багшийн 40 гаруй жилийг хөдөлмөрийг улс эх орон үнэлж 2012 онд  “монгол улсын гавьяат багш”-аар шагнасан юм. Багш маань бургасан хант гэрийнхээ буйраар Алтайн хоймрыг тамгалж, 4 сайхан хүүхдээ хүний дайтай өсгөн хүмүүжүүлж улс эх орондоо хэрэгтэй хүмүүс болгон төлөвшүүлснийг үзвэл сайн багш төдийгүй сайн эцэг билээ. Одоо багш маань үр хүүхдүүд,  хань ижил, нутгийн ахан дүүстээ өмөг түшиг болон мотоциклоороо сургуульд салхи татуулан очоод хичээлээ заачхаад тоосон ч шинжгүй мотоциклоо хөлөглөн харьж яваадаа. Буурал багшийн минь шавь нартаа зориулан бичсэн нэгэн шүлгээр хөргөө өндөрлөе.

                              ....Эрдмийн уурхайгаас өдөлсөн шувууд

                                Эгц дээшээгээ сум шиг дүүлдэг

                                Даль жигүүр нь нэгэнт ургасан болохоор

                                Далайг гаталсан цуцна гэж үгүй

                                Алтайд өдөлсөн шувууд болохоор

                                 Алсыг туулах жигүүртэй болдог

                                Ховд голд минь шумбасан болохоор

                                Холыг зорих дэвүүртэй болдог

                                Дэвэн дэвэн алсалсаар

                                Дэлхийг тойрох гуурстай болдог

                                Зүрхнээсээ би шувуухай нисгэдэг

                               Зүг зүгрүүгээ би шувуухай нисгэдэг. Тиймээ түүний зүрхнээсээ нисгэсэн шувууд нь зүг зүгтээ дүүлж явцгаана.

 

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
. Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 5 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүний орчлон өргөн уудам хүн гээч өчүүхэн тоосонцорын төдий боловчиг өөрийн гэсэн агуу ертөнцөд түүхээ бичээд буцдаг жамтай. Тэрхүү орон зайд амьдралаа өрнөөж өөрийн түүхээ хэрхэн тод эсвэл бүдэг бичих ахархан ч гэлээ энэ амьдралаа утга учиртай бусдад нөлөөлж эсвэл хэнд ч онц биш өнгөрөөх нь зэрэг нь бид өөрсдийн даль жигүүрээ хэрхэн залахаас шалтгаална. Алсын алсад дүүлэн нисэх даль жигүүрээ ургуулж хүсэл мөрөөдлөө хүрэх, хэцүү бүхэнийг даван туулах аз жаргал баяр хөөрийг минь хуваалцаж үргэлж дэргэд минь байх миний хөтөч миний Даль Жигүүр.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. huselmorooliinezen
. Монголын Оюутны холбоо
. Шилдэг нийтлэлчидийн клуб
. TEDxUlaanbaatar
. Батчулуун
. Блог.Гого.Мн
. Зориг Сан

Найзууд

. xvv



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax