даль жигүүр

2016-10-16

Ангилал: Бодрол
  Баруун Ширээтэд төрсөн бодрол
Угтан ирж буй зуу зуун шижир өвлийг энд би догдлон хүлээе 
Улиран одсон эгэл шаргал тэр намрыг даллан энд би үдье
Ургах энэ орчлонд угтаа мөнх ногоон гацуурын өлчрийг би биширье
Навчсаа гөвж буй энэл модод шиг
Намар намрын гуниг тээж явна би
Над шиг залуус хос хосоороо хайр өвөртлөөд
Намар дуусч байна гэж шивнэнэ өнгөрнө
Хонгор минь чи гуниглаад хэрэггүй
Хоног өдрүүдэд хөвөн урсаж нэг л мэдэхэд хавар,зун,намарт дахин очно
2016.10.1614671299_1775465409359056_2478731398123122357_n


...
Шууд холбоос


2016-09-20

Намрын хөнгөн гуниг

Ангилал: Бодрол
   Намрын хөнгөн гуниг

Модны навчис сэрчигнэн газар унах нь сэтгэлийн гунигийг хөндөж тэртээд алсарч мартагдсан дурсамжийг сануулна.Сурагчийн цүнхээ үүрээд сэмхэн бишүүрхэлтэй сургууль руугаа алхаж байсан мөч саяхан мэт. Гэрээсээ холдон явахын эгшинд хатаагүй нулимсаа гэрийнхэнээсээ нуухдаа холын холд тэмүүлсэн хүслээ гэгээн мөрөөдөлтэйгээ сүлэн санаашрах мэт.Одож буй зуны дэлгэр цаг ирж буй хахир цагийн сүлэлдээнд  ааш нэг л тогтворгүй,юуг ч юм хүлээх мэт.Омголон залуу аагирхуу нас, хат суух идэр насны сүлэлдээнд сэтгэл нэг л гэгэлзэнгүй юу г юм дурсах мэт.Өдөртөө шатаж үдэштээ сэрүүцэх нарны ...

Шууд холбоос


2016-09-16

Хайрын тухай бичнээ

Ангилал: Бодрол
 
  Ер нь  хайрын тухай бичиж үзнээ

Хорвоо ертөнц, хүний амьдрал хайран дээр тогтдог гэж бид ярьдаг. Яг үнэндээ таталцлын хүчээр дэлхий бөмбөрцөгөө эргэж, хүн бид хөл дээрээ тогтдог юм байгаа биздээОоё ккк за тоглосон юмаа. Хайр гэж юу билээӨсч торнихын хэрээр энэ тухай ойлголт хүрээгээ тэлэн, хайрын тухай сэдэв мөнхөртлөө яригдаж, түүнийг илэрхийлсэн кино, зохиол, жүжиг олон зууны турш бичигдсээр, гоёор дүрслэгдсээр...Сүүлийн үед өсвөр үеийнхний дунд ийм л нийтлэг дүр төрх, ойлголтыг бий болгожээ. Хайр гэж юу болохыг ухаанаа алдтлаа хэн нэгэнд дурлах, түүний төлөө цаг хугацаа, бүхнээ зориул...

Шууд холбоос


2015-12-14

С.Эрдэнэ 'Хойт насандаа учирна" романы сэтгэгдлэл

Ангилал: Бодрол

2015 12.14 16.43 минут
С.Эрдэнэ гуайн "Хойт насандаа  учирна " романыг уншиж дуусгав. Урьд урьдын уншиж байсан хэлмэгдүүлэлтийн үеийг тусгасан зохиолуудаас хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж  зөвхөн нэг талыг барьж туульшралгүй  олон ургальч зарчмыг баримталж тэнцвэртэй бичсэн ба гомдол, хорсол, харуусал хүн гээч зүрх сэтгэлтэй амьтан мөн л юм бол сэтгэлийн тэрхэн утсыг хөндөхөөр гайхалтай бичсэн байна. "Муу санаа биеэ отно"  гэдэгчлэн ганцхан өөрийгөө гэж дур тачаал, ховдог шунахай сэтгэлээсээ болж дурлалт хос, үй олон буриад зон, энгийн ард иргэдийг хэлмэгдүүлэхэд хүргэсэн дотоодыг хамгаал...
Шууд холбоос


Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүний орчлон өргөн уудам хүн гээч өчүүхэн тоосонцорын төдий боловчиг өөрийн гэсэн агуу ертөнцөд түүхээ бичээд буцдаг жамтай. Тэрхүү орон зайд амьдралаа өрнөөж өөрийн түүхээ хэрхэн тод эсвэл бүдэг бичих ахархан ч гэлээ энэ амьдралаа утга учиртай бусдад нөлөөлж эсвэл хэнд ч онц биш өнгөрөөх нь зэрэг нь бид өөрсдийн даль жигүүрээ хэрхэн залахаас шалтгаална. Алсын алсад дүүлэн нисэх даль жигүүрээ ургуулж хүсэл мөрөөдлөө хүрэх, хэцүү бүхэнийг даван туулах аз жаргал баяр хөөрийг минь хуваалцаж үргэлж дэргэд минь байх миний хөтөч миний Даль Жигүүр.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. huselmorooliinezen
. Монголын Оюутны холбоо
. Шилдэг нийтлэлчидийн клуб
. TEDxUlaanbaatar
. Батчулуун
. Блог.Гого.Мн
. Зориг Сан

Найзууд

. xvv