даль жигүүр

2017-05-13

МАРКО ПОЛО гий аялал номын тэмдэглэл

                   Марко Пологийн аялал номын тэмдэглэл

 Өрнийхөнд дорнын тухай инээдтэй, асар бүдүүлэг төсөөллийг нь эвдэж жинхэнэ ёсоор нь дорнын ертөнцийн анх удаа таниулсан хүн нь  Николо Пологийн хүү эрхэмсэг Марко Поло байжээ. Түүний таниулсан ертөнц өрнөдийнхний хувьд цоо шинэ ертөнц байжээ.Венеци хотын худалдаачин ах дүү Николо болон Маффелло нар өөрсдийн бараагаа борлуулахаар ашиг өндөртэй зах зээл хайж олохоор 1260 онд Константинполоос хүү Марко Пологоо  дагуулан гарчээ. Тухайн үед өрнөдийнхний түүхэнд өөр нэгэн ертөнцийг нээх том нээлт хийхийн эхлэл гэж мэдээгүй аж. Энэ аялал нь жир...

Шууд холбоос


2016-10-16

Ангилал: Бодрол
  Баруун Ширээтэд төрсөн бодрол
Угтан ирж буй зуу зуун шижир өвлийг энд би догдлон хүлээе 
Улиран одсон эгэл шаргал тэр намрыг даллан энд би үдье
Ургах энэ орчлонд угтаа мөнх ногоон гацуурын өлчрийг би биширье
Навчсаа гөвж буй энэл модод шиг
Намар намрын гуниг тээж явна би
Над шиг залуус хос хосоороо хайр өвөртлөөд
Намар дуусч байна гэж шивнэнэ өнгөрнө
Хонгор минь чи гуниглаад хэрэггүй
Хоног өдрүүдэд хөвөн урсаж нэг л мэдэхэд хавар,зун,намарт дахин очно
2016.10.1614671299_1775465409359056_2478731398123122357_n


...
Шууд холбоос


2016-09-20

Намрын хөнгөн гуниг

Ангилал: Бодрол
   Намрын хөнгөн гуниг

Модны навчис сэрчигнэн газар унах нь сэтгэлийн гунигийг хөндөж тэртээд алсарч мартагдсан дурсамжийг сануулна.Сурагчийн цүнхээ үүрээд сэмхэн бишүүрхэлтэй сургууль руугаа алхаж байсан мөч саяхан мэт. Гэрээсээ холдон явахын эгшинд хатаагүй нулимсаа гэрийнхэнээсээ нуухдаа холын холд тэмүүлсэн хүслээ гэгээн мөрөөдөлтэйгээ сүлэн санаашрах мэт.Одож буй зуны дэлгэр цаг ирж буй хахир цагийн сүлэлдээнд  ааш нэг л тогтворгүй,юуг ч юм хүлээх мэт.Омголон залуу аагирхуу нас, хат суух идэр насны сүлэлдээнд сэтгэл нэг л гэгэлзэнгүй юу г юм дурсах мэт.Өдөртөө шатаж үдэштээ сэрүүцэх нарны ...

Шууд холбоос


2016-09-16

Хайрын тухай бичнээ

Ангилал: Бодрол
 
  Ер нь  хайрын тухай бичиж үзнээ

Хорвоо ертөнц, хүний амьдрал хайран дээр тогтдог гэж бид ярьдаг. Яг үнэндээ таталцлын хүчээр дэлхий бөмбөрцөгөө эргэж, хүн бид хөл дээрээ тогтдог юм байгаа биздээОоё ккк за тоглосон юмаа. Хайр гэж юу билээӨсч торнихын хэрээр энэ тухай ойлголт хүрээгээ тэлэн, хайрын тухай сэдэв мөнхөртлөө яригдаж, түүнийг илэрхийлсэн кино, зохиол, жүжиг олон зууны турш бичигдсээр, гоёор дүрслэгдсээр...Сүүлийн үед өсвөр үеийнхний дунд ийм л нийтлэг дүр төрх, ойлголтыг бий болгожээ. Хайр гэж юу болохыг ухаанаа алдтлаа хэн нэгэнд дурлах, түүний төлөө цаг хугацаа, бүхнээ зориул...

Шууд холбоос


2016-05-23

ХӨРӨГ

Ангилал: бусад
 Зүрх сэтгэлийн боловсрол олгодог багш

Гэнэн томоогүй балчир насаа элээж, гэгэлгэн бадрангуй оюутан насанд хөл тавих энэ л он жилүүдэд хүүхдийн хүн болгож төлөвшүүлэхэд арван жилийн багшийн оролцоо чамлахааргүй их билээ. Тэгвэл Баян-Өлгий аймгаас төрөн гарсан   сэхээтнүүд, улсынхаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийн гарган амжилттай суралцаж, ажиллаж яваа олон  зуун урианхай, дөрвөд, тува, казак ястны хүүхдэд эрдэм боловсрол эзэмшүүлж  даль жигүүрийг ургуулсан  ясны эх оронч үзэлтэй тэр нэгэн багш МЗЭ-ийн гишүүнийг Алаг Морьт овогт Ванчиингийн Суранхүү гэдэг билээ. Тэрээр Баян-...

Шууд холбоос


2016-04-29

Фельетон-Улс төрийн шог

Ангилал: бусад
  Гавьяат улс төрчийн шагнал байдагсан бол гагцхүү тэдэндээ өгмөөр>>

Манай төрийн түшээд шиг улс орноо хөгжүүлэхээр ухаан бодлоо уралдуулан тууштайшударга хөдөлмөрлөцгөөдөг улс төрчид тун ховор доо. Аргагүй шүү дээ арван гуравдугаар зуунд дэлхийд сүр хүчээ таниулаад авсан өвөг дээдсийнхээ шийрийг тэд ингэж хатаахаас өөр яах билээ дээ. Алгын чинээхэн улсынхаа шагайн чинээхэн баялгийг алалцалгүй, эв найрамдалтайгаар хуваан хүртдэг, ард түмнээ энэрэн тэтгэдэг ганхашгүй бат хос багана болсон хоёр намаар төрийн жолоогоо тууштай атгуулдаг бид мөн ч үнэнч ард түмэн билээ. Оготны хамраас цус гаргалгү...

Шууд холбоос


2016-03-16

Миний амьдрах орчин

Ангилал: Эссе
                                     Миний амьдрах орчин

 

                    Би Тэнгэрийн уул Таван богдын энгэрт төрж

                          Тэлмэн цэнхэр Ховд голын усаар угааж

                          Цалин цагаан Цагаан голын усаар ундалж

                              Цаст Алтайн нутаг Баян-Өлгий  аймгийн Цэнгэл сумд төрж өссөн юм. Миний амьдарч ирсэн орон зай бол мөнх цаст уултай өндөрлөг тал нутаг, эрчилсэн гол горхи, энгүүнээр тэндээ долгилж хэвтээ Хурган, Хотон, Даян нуур , Агь, бургас, тарваганы үнэр ханхалсан хээр тал , урд хойд  хоёр хөршлүүгээ таваараа орж гарах боломж...

Шууд холбоос


2016-02-21

Оролцоо ба Манлайлал

Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой 7-р чуулганд өчигдөр оролцсон юм .Хүмүүсийн яриа хэлэлцүүлгээс өөрийн юу олж мэдсэнээ мөн хэрэгтэй гэж бодсон зөвлөмжүүдийг  үеийн нөхдөдөө, оюутан залуустай хуваалцмаар санагдаад сийрүүллээ. 
 Чуулганы маань  сэдэв Залуу эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн оролцоо ба манлайл байсан юм  үеийн олон нөхдөө хамруулж уриалмаар санагдаад "оюутан залуусын иргэний нийгмийн оролцоо ба манлайл" гээд аваад хаячихъя . Залхууралгүй уншихыг хүсэж байна найзуудаа... баярлах
1) * Манлайл гэж юу вэ? Манлайлагч гэж хэн бэ?
Манлайлал бол ямагт бусдынхаа өмнө алхах, олон хүнийг удирдах, №1 т ба...
Шууд холбоос


2015-12-23

Шүлэг

         Алтай нутгаа санахуй
 Санан санан зорьж очиход
Салхиараа тэвэрч угтдаг Алтай минь
Бодон бодод сүсэглэхэд минь
Бороо болон над  дээрээ асгардаг атираат уулс 
Сунан сунасаар тэртээд сүндэрлээд
Сүү болог тэндээ мөнхөрсөн хайрхад  минь
Он жилийн гоёл зун авхай айлчилхад нутаг минь
Онгон дагшин бүхнээ дэлгэн нялхарч
Олон зуугаар жуулчдыг хуйлруулдаг 
Омголон баатарлаг  өвгөдийн минь өлгий тэрээ
Сэвэр сэвэр үлээх салхины илбээнд  өмөг болон өөрөө элэгдээд
Сэвлэг даахийг минь ургатал мөлхүүлж өсгөсөн дэнжүүд
Будран хаялах цасан ширхгийн тоогоор нас нэмж
Буцаж одох хүний орчлонгийн жамаар
Бууралтаж тэндээ ө...
Шууд холбоос


2015-12-14

С.Эрдэнэ 'Хойт насандаа учирна" романы сэтгэгдлэл

Ангилал: Бодрол

2015 12.14 16.43 минут
С.Эрдэнэ гуайн "Хойт насандаа  учирна " романыг уншиж дуусгав. Урьд урьдын уншиж байсан хэлмэгдүүлэлтийн үеийг тусгасан зохиолуудаас хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж  зөвхөн нэг талыг барьж туульшралгүй  олон ургальч зарчмыг баримталж тэнцвэртэй бичсэн ба гомдол, хорсол, харуусал хүн гээч зүрх сэтгэлтэй амьтан мөн л юм бол сэтгэлийн тэрхэн утсыг хөндөхөөр гайхалтай бичсэн байна. "Муу санаа биеэ отно"  гэдэгчлэн ганцхан өөрийгөө гэж дур тачаал, ховдог шунахай сэтгэлээсээ болж дурлалт хос, үй олон буриад зон, энгийн ард иргэдийг хэлмэгдүүлэхэд хүргэсэн дотоодыг хамгаал...
Шууд холбоос


Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүний орчлон өргөн уудам хүн гээч өчүүхэн тоосонцорын төдий боловчиг өөрийн гэсэн агуу ертөнцөд түүхээ бичээд буцдаг жамтай. Тэрхүү орон зайд амьдралаа өрнөөж өөрийн түүхээ хэрхэн тод эсвэл бүдэг бичих ахархан ч гэлээ энэ амьдралаа утга учиртай бусдад нөлөөлж эсвэл хэнд ч онц биш өнгөрөөх нь зэрэг нь бид өөрсдийн даль жигүүрээ хэрхэн залахаас шалтгаална. Алсын алсад дүүлэн нисэх даль жигүүрээ ургуулж хүсэл мөрөөдлөө хүрэх, хэцүү бүхэнийг даван туулах аз жаргал баяр хөөрийг минь хуваалцаж үргэлж дэргэд минь байх миний хөтөч миний Даль Жигүүр.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. huselmorooliinezen
. Монголын Оюутны холбоо
. Шилдэг нийтлэлчидийн клуб
. TEDxUlaanbaatar
. Батчулуун
. Блог.Гого.Мн
. Зориг Сан

Найзууд

. xvv